Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Шүүх хурлыг хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшлуулсан байна.

1. Галсангийн Дэнзэнд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

2. Я.Батсуурьд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

3. Гонгоржавын Түмэнхүүд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

4. Тогтохбазарын Төгсбаярт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

5. Доржпүрэвийн Баярмаад: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэлэлцсэн.


Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч н.Бадам нь ар гэрийн гачигдал гарсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлсэн. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хохирогч, гэрч, шинжээч оролцуулах, таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ. 

Говь Повер ХХК-ийг иргэний хариуцагчаар татах, гэрч, шинжээч, хохирогч нарыг оролцуулах хүсэлт гаргасан тул шүүхээс хүлээн авч, шүүгдэгч Дэнзэнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, Дэнзэнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж бусад шүүгдэгч нар батлан даалтанд авсан ьаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.