Монголын хип хоп урсгалын нэгэн үеийн төлөөлөл болсон хамтлаг бол "ICE TOP” билээ. Тэдний дуунууд сонсогчдын сэтгэл зүрхэнд гал бадрааж, тэдний тоглолт олон хүний хүлээлтийг үүсгэсээр байдаг. Тэгвэл энэ удаад хамтлагийн реппер ICE MAN уламжлал ёсоор шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 28-нд өөрийн нүсэр тоглолтоо хийх тухай таатай мэдээллийг манай сайт өмнө нь хүргэж байсан.

 

Залуусыг үеийн үед байлдан дагуулсаар байдаг "ICE TOP” хамтлагийнхан энэ үдэш хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэх юм. 2017 оны хоёрдугаар сарын 28-нд UB PALACE-н концертын их танхимд ICE MAN-тай хамтдаа байж хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтэгцгээе, залуус аа.

 

PAPARATSI.MN