Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны II/28-III/02, Монгол-Оросын Цагааннуур, Ханх, Ульхан, Боршоо, Тэс, Арц  боомтууд II/27-III/01, Ульхан боомт II/23-II/28 өдрүүдэд амарна.

Харин Авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, Төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллана.