Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийг угтан салбар салбартаа өндөр амжилт гаргасан, бүтээл туурвисан, урлаг, спортод онцгой авьяас гаргасан шилдэг, тэргүүний хүмүүст төрийн дээд одон, медаль гардууахаар болсон билээ.   

Тухайлбал, БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнд Монголын төр засаг, ард түмнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртээхээр болжээ.

Тэрбээр “Болор цом”-ын 3, “Гэгээн муза” наадмын 2, “Алтан-Өд”-ийн 2 удаагийн шагналтай түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, МЗЭ-ийн шагнал (1989), БНМАУ-ын Төрийн шагнал (1990), БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1990), Монгол улсын Ардын Уран Зохиолч цол (2001) тус тус хүртээсэн билээ. АНУ-ын Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор (1992) цолтой хүртээсэн юм.

Г.Наран