МУИС-ийн Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр 2017 оны 1 дүгээр сарын 31-нд хуралдаж тус сургуулийн 2016 оны үйл ажиллагааг “хангалттай” хэмээн дүгнэж, 2017 оны эхний гурван сарын урсгал зардлыг төсвийн төсөлд тусгаснаар зарцуулах эрхийг сургуулийн захиргаанд олгож, сургалтын суурь төлбөрийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан.

Энэ шийдвэрийн дагуу хөрөнгө оруулалт, худалдан авалтаас бусад үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дээрх ажлын хэсгийн түвшинд энэ хичээлийн жилийг дуустал сургалтын төлбөрийг 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн УЗ-ийн хурлаар тогтоосон хэмжээгээр баримталж, ирэх хичээлийн жилээс суурь төлбөрөөс санхүүжүүлж байсан зардлын эх үүсвэрийг хэрхэх талаар Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтсон. Ажлын хэсгийн дүгнэлтийг тусгасан МУИС-ийн 2017 оны төсвийг бүхэлд нь батлах ажил Удирдах зөвлөл дээр хүлээгдэж байна.

МУИС-ийн Удирдах зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг эндээс үзнэ үү 

МУИС-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МУИС-ийн цахим хуудаснаас үзэх боломжтой:  www.num.edu.mn