2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 402 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 325 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 6, явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Баянхошууны замд Fit маркийн автомашины жолооч М нь явган зорчигч, 6 настай С-г мөргөж гэмтээсэн.

Орон нутагт:

  1. Төв аймгийн Баянцагаан сумын нутаг УБ-аас 121 дэх км-т асфальтан замд Sonata-7 маркийн автомашины жолооч М нь T.Pruis-11 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 28 настай Ж, 10 сартай Э нарын 2 хүний амь нас хохирч, 9 зорчигч гэмтсэн байна.

Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн нь бүгд явган зорчигч бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн хамт хөдөлгөөнд оролцож байсан байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хэсэгт “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна” гэж заасан байдаг. Гэтэл иргэд хүүхдээ тусад нь явуулах, замд орхих зэрэг байдлаар хараа хяналтаасаа гаргаж хүүхдийнхээ амь насыг хайхрахгүй байна.

Замын цагдаагийн албанаас МУ-ын ЗХАБТХ-д заасны дагуу 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нарт  хуульд заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.