Өчигдөр ЗХУ-ын маршал Жуков болон Зайсан дахь цэргийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн үйл явдал боллоо. Эх орноо хамгаалагчдын өдрийг угтан ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон тус яамнаас хүлээн авалт хийхийн зэрэгцээ ЗХУ-ын маршал Жуковын болон Зайсан дахь цэргийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. "Эх орноо хамгаалагчдын өдрийг" ОХУ жил бүрийн 2-р сарын 23-ны өдрийг Эх орноо хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг байна. Цэцэг өргөх ёслолд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ, ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Сулимук Геннадий Михайлович, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хурандаа н.Даваа нар болон “Тэнгэрийн модун” ТББ  зэрэг Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн юм.