Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.

 Энэхүү барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхчүүд барилдаж байна.

Тухайлбал Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат  "Алдар" спорт хороо, "Бөх билэгт" дэвжээний бөх, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын аварга С.Мөнхбат,   Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан П.Пүрэвдагва нарын хүчтэн зодоглож байна.