МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын  найм дах тулаанаа Филиппиний боксчин Жон Жеминотай хийж 10-р раундад техникийн нокаутаар өрсөлдөгчөө яллаа. Н.Төгсцогт, Жемино нар АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17 600 хүний суудалтай ордонд Premier Boxing Championship-ийн Super feather weight буюу 59 кг-д халз тулалдсан юм.  Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэн дээр найман удаа халз тулаан хийхдээ бүх өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялаад байна.“The Disaster” буюу “Гамшиг” хэмээх хочит Жемино 163 см өндөр, баруун, мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгддэг тамирчин.

Төгсөө өрсөлдөгчөө 10 үеийн нэгээс бусдад нь давамгайлж, гурван ч удаа нокдаунд оруулж, улмаар 10 дугаар раунд хүнд цохилтод оруулан ялсан юм.