БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Энэ жилийн хэлний түвшин тогтоох шалгалт гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд явагдах юм байна. БНСУ-аас 2017 онд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Холбогдох албаныхан  сонгон шалгаруулж авах хүний тоон харьцангй цөөн учир солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөж байна.

 

ИРГЭД БҮРТГҮҮЛЭХДЭЭ:


 

-Бүртгэлийн маягт

-Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно.

-Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

-3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)

-Шалгалтын хураамж төлсөн баримт

-Шалгалтын хураамж: 24 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тушаана.

Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй)Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө. Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно. Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

 

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:


-Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд;

-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

-Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.