Бурхан Халдуныг бузарлаж орхисноо хийморио сэргээсэн гэвэл эндүүрэл

Монгол эрчүүд жил жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Шилийн богд, Алтан-Овоог зорьж,   тэргүүн дээрээс нь ургахын улаан нарыг харж, хангай дэлхийд өргөл өргөснөөр хийморь лундаагаа сэргээлээ хэмээх үзэх нь бий. 

Сүүлийн үед  эл үзэгдэл бараг л ёс юм шиг болж, зүүн аймгийг зорих эрчүүдийн тоо жилээс  жилд нэмэгдэх болоод байгаа.  Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд нь  цог хийморьтой байх аваас  улс орны минь сүлд хийморь өөдөө байх  нигууртай.  Эл үүднээс  өнө эртнээс уламжлагдаж ирсэн ёс заншлыг буруутгах эрх бидэнд үгүй.

Гагцхүү хийморио сэргээж байна гээд  байгаль орчныг бохирдуулж, хангай дэлхийгээ буртаглаж болохгүй билээ. Бас хаана очих, ямар уул, овоог тайх нь ч учир жанцантай байх бус уу. Заавал Алтан Овоо, Шилийн богд гэлтгүйгээр  тухайн аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт өнө эртнээс тахин шүтэж ирсэн уул, овоо байдагсан, уг нь.

Нийслэлийн иргэд  гэхэд л дөрвөн их хайрханы нөмөр нөөлөг дор 800 шахам жил аж төрж буй. Идээ, ундааныхаа дээжийг өргөн, сэтгэлдээ сүсэглэчихэд л болох байлтай. Гэтэл энэ жилийн тухайд Алтан Овоо, Шилийн богд руу явах чиглэлийг хааснаас болж, Их аварга Д.Дагвадорж, сэтгүүлч Г.Алтантүрүү хоёртой “барьцан” Төрийн их тарилгат Бурхан Халдун уулыг “дайлаар” мордоод ирэв бололтой. Зарим нь ч хонож өнжөө биз. Эзэн Чингис хааны минь нойрсч буй Бурхан Халдун  бол хэн  дуртай нэгний хөлийн мөр гарч, хэн дуртай нь тонгочих газар биш байлтай. Төр улс, үүх түүх, өвөг дээдсээ бодоод үзэхэд ч тэр.  

 

Үргэлжлэлийг эндээс