Урлагийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш чамгүй амжилттай яваа хамтлагийн нэг бол Эрдэнэтийн “Outlaw” хамтлаг юм.“Надаас бүү холдооч”, “Шаргал гуниг”, “Зүрхгүй”, “Санахын нэр”, “Хэлгүй сэтгэл”  гээд олон уран бүтээл нь залуучуудын сонсох дуртай дууны нэг хэдийнээ болж чадсан.  Тус хамтлагийн залуус өнгөрсөн оны 11-р сарын 25-нд “LOVE BEAT” тоглолтоо Crocus Event Hall-д  хийсэн.  Тэгвэл энэ сарын 17, 18-нд өөрсдийн төрөлх Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордонд “LOVE BEAT” тоглолтоороо Эрдэнэтийнхээ залуустай уулзахаар болжээ. Эрдэнэт хотын залуус та бүхнийг “Outlaw” хамтлагийн залуустай хамтдаа  нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтод та бидний сонсох дуртай олон сайхан дуунуудаас дуулагдах аж.