“Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны дүрээр олонд танигдаж, 2010 оны "Монголын мисс"-ээр өргөмжлөгдсөн үзэсгэлэнтэй бүсгүй Б.Бадамцэцэг нижгэр хурим хийгээд хэдийнээ гурван жил болж байгаа. Тэгвэл хосууд удахгүй бүл нэмэх гэж байгаа ажээ. Үүнийгээ мисс бүсгүй өөрийн хөл хүнд хайр татам зургаа цахим орчинд оруулж мэдэгдэв. Мэнд амаржаарай Бадамаа. Сайн сайхныг хүсье.