"Х ТҮЦ" Продакшны байгуулагдсан цагаас одоо тоглогдож байгаа “Шилдэгийн шилдэг” тоглолтыг оруулаад нийт тайзны бүтээлүүдийг үзсэн хүмүүсийн тоог үржүүлэн бодвол ойролцоогоор 1.800.000 хүн үзсэн бөгөөд өөрөөр хэлбэл Монгол улсын хүн амын 3/2-нь үзжээ. Аргагүй л хүчирхэг хамтлаг шүү.

Ойролцоогоор 70 гаруй шоу тоглолт, 2 бүрэн хэмжээний уран сайхны кино, Сэргээш 1,2,3 гээд 3 мюзикл, "Сэрүүн хасын нууц", "Аянгын бороо" зэрэг 5 драмын жүжиг Монголын үзэгчдийн дуртай бүтээлүүд тэдний урын сангаас олонтой төрөн гарсан.

Тэгвэл тэд ойрын өдрүүдэд МҮЭСТО-д “Шилдэгийн шилдэг тоглолт”-оо МҮЭСТО-д өдөр бүр тоглож байна. 2015-2016 оны шилдэг бүтээлүүдээ үзэгчиддээ дээжлэн хүргэж буй нь энэ юм. 2-3 жилийн хөдөлмөр шингэсэн шилдэг бүтээлүүдийг 2 цаг гаранд багтаан үзнэ гэдэг юутай завшаан.