2013 оны 11дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан   мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, Бусад   нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр,   Тэс голын сав газраар 5-10 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,   Хэрлэн, Халхголын сав газраар   1-6   градус   хүйтэн,   Говийн бүсийн баруун хэсгээр 4-9   градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 873гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.