Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 2 сард 963.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1175.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 46.7 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 14.4 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 2 сард, тэрбум төгрөг

Татварын нийт орлого 819.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 192.5 (30.7%) тэрбум төгрөгooр өсөхөд онцгой албан татварын орлого 20.0 (23.1%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч орлогын албан татвар 143.6 (2.3 дахин) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 23.3 (42.9%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 21.5 (66.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.3 хувийг татварын орлого, 13.9 хувийг татварын бус орлого, 5.6 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 1.2 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2017 оны эхний 2 сард 1175.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 207.8 (21.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 142.2 (16.3%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 34.6 (38.9%) тэрбум төгрөг, эргэж тoлoгдoх төлбөрийг хассан цэвэр зээл 31.0 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

 Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86.5 хувь, хөрөнгийн зардал 10.5 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 3.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс урсгал зардлынх 3.9 пунктээр буурч, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийнх 2.6 пункт, хөрөнгийн зардлынх 1.3 пунктээр өссөн байна.