Өнөөдрийн мэдээллийн гол сенсааци бол боксын шигшээ багийн тамирчдын мэдээ юм. Бэлтгэлийн байрнаасаа оргон шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа бусдад зодуулан гэмтсэн гэх Э.Цэндбаатар болон шигшээ багийн хамт явсан тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг дөнгөж сая Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан бөгөөд хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасав. Энэ хугацаанд дээрх гурван тамирчин улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болов.