1990 онд Ардчилсан хувьсгалыг хийсэн гэгдэх ардчиллыг өмчлөгч хэдэн нөхдүүд өдгөө Монгол Улсад ардчилал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Тэдний нэг Э.Бат-Үүл саяхан Монгол Улсад ямар ч ардчилал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, үүгээрээ ардчилсан хувьсгал хийсэн нөхдүүд ард түмний төлөө бус албан тушаалын төлөө, эрх мэдлийн төлөө, мөнгөний төлөө энэ ажлыг эхлүүлсэн гэдгийг баталсан.

Тухайн үед нийгэмд хөлөө олж чадаагүй хэсэг нөхдүүд, түүний дотор хулгайч, дээрэмчин, хүчирхийлэгч, танхай этгээдүүд өөрсдийнх нь эрх ашигт үл нийцсэн нийгэм байгуулахын төлөө тэмцэж явсан журмын хэдийгээ замаасаа зайлуулж, өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн нь нууц биш. Тэгвэл Монголын ард түмнийг өдий олон жил хуурч, зөвхөн өөрсдийгөө болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашгийн төлөө ажилласан ирсэн баримтууд нь илэрсээр буй Ц.Элбэгдорж тэргүүтэй С.Баярцогт, Ч.Сайханбилэг болон зальжин, овжиноороо алдартай С.Баяр нарын хууль бус үйлдлүүдэд ямар хариуцлага тооцох вэ. Саяхан УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Оюутолгойн гадаад эздүүд болох “Рио-Тинто”-гийн удирдлагуудаас байр авсан, эхнэр Х.Болормаагийнхаа сангаар дамжуулж их хэмжээний мөнгөн хандив авсан байр, Солонгос дахь Мүүний шашинтнуудаас их хэмжээний мөнгө авч, түүнийгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд ашигласан байж болох баримтуудыг АТГ-т хүргүүлсэн.

Өдгөө Ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг Нийслэлийн прокурор шийдэх бөгөөд Ерөнхийлөгчид хамаарах энэ хэрэг ингэсгээд хэрэгсэхгүй болно гэдэг нь тодорхой юм. Үүнээс гадна Оюутолгойн далд уурхайн гэрээг Дубайд очиж үзэглэсэн Ч.Сайханбилэг болон Оюутолгойн анхны гэрээг Монголын ард түмэнд ашиггүй хийснийхээ төлөө маш их хэмжээний авлига авсан нь улам бүр тодорхой болж буй С.Баярцогт, С.Баяр нарын толгойг илсээр байх уу. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Баярцогт нарын авлига авсан, их хэмжээний хөрөнгө хураасан баримтууд илэрсээр байгаа ч тэд үүнийгээ үүсгэсээр байгаа юм.

 

 

Тэгвэл оффшорт их хэмжээний хөрөнгө нуусан С.Баярцогттой холбоотой дахин шинэ баримтууд гарч ирлээ. Түүний хувьд Швейцарийн банкинд 1 сая ам.долларын хадгаламжтай гэгдэж байсан ч сүүлд 9.2 сая ам.доллар хадгалуулсан байсан нь тогтоогдсон.

Харин шинэ баримтаар С.Баярцогт Швейцарийн банкны Хятадын иргэд хариуцсан менежер Лео Шиутай харилцаж байсан нь тогтоогтов. Үүгээрээ тэрбээр өөрийгөө хятад хүн эсвэл Монгол Улсыг Хятадын нэг бүрэлдэхүүн мэтээр ойлгуулж байсан нь илэрхий байна. Түүнчлэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээг байгуулсныхаа дараахан Швейцарьт их хэмжээний хөрөнгө нуусан нь харагдаж байна. Мөн нууц хөрөнгөнийхөө хэмжээг 50 сая ам.доллар хүртэл өсгөх тухай Швейцарийн банкны албаны хүмүүстэй ярьсан байна. Тэр энэ их мөнгийг хаанаас олоод байна. Үүнийг нь шалгаж тогтоодог хууль, хяналтын байгууллага гэж Монголд байна уу. Эсвэл улстөрчид ингээд ард түмнийхээ зовлонгоор цадсаар байх юм уу.

 

 

 

Нинж