Мексикийн Тлахомулко хотын хогийн цэг дээр сэжиг бүхий тээштэй зүйл байна гэж орон нутгийн цагдаагийн газар дуудлага иржээ. 

Хэргийн газар үзлэг хийхэд хөл гарын хумс нь будагтай хүний цогцос байсан бөгөөд чемоданд хийх гээд үе мөчөөр нь салгасан тул танихын эцэсгүй байжээ. Харин сүүлийн шалгалтаар уг хохирогч нь трансжендер эр байсан бөгөөд 40 настай уг эр оршин суух газраа тийм ч нэр хүндтэй бус нэгэн байжээ. 

Цагдаа нарын сэжиглэж байгаагаар гэмт бүлэглэлийн этгээдүүд трансжендер эрд тийм ч таатай ханддаггүй байсан ба тэдний нэг нь амь насыг нь хороосон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.