Монгол улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо амжилттай боллоо.

Бөхийн барилдааныг Москва дахь “Мөнх тэнгэр” ТББ болон "Тэнгэрийн модун" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Батхүү нар хамтран зохион байгуулсан. Ерөнхий ивээн тэтгэгчээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин МУСТА Ч.Бадрал ажиллав.

Дөрөв дэх жилдээ болж буй уг арга хэмжээнд Москва хотын цэргийн, инженер-техникийн их, дээд сургуулиудад суралцдаг Монгол оюутнууд болон ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн залуу тамирчид оролцсон байна. Нийт 30 бөх барилдсаны 16 нь Монгол тамирчид байлаа. Бөхийн барилдааны түрүү бөхөөр Н.Тэгшжаргал /сумын заан, ФСБ-ийн академи/ үзүүр бөх Батбаяр /Москвагийн физикийн инженерийн дээд сургууль/ нар шалгарч Өргөмжлөл, медиалаар шагнагдлаа.

Уг тэмцээнийг “Бид монгол туургатны дунд Монгол бөхийн барилдааныг сурталчилж, хөгжүүлэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, жил бүр Москвагийн Улаан талбайд болдог Оросын үндэстнүүдийн уламжлалт бөхийн барилдаан болон Ярыгины нэрэмжит олон үндэстний бөхийн барилдаанд тогтмол амжилттай оролцдог" гэж тэмцээнийг санаачлагч ОХУ-ын спортын мастер Г.Гантулга хэлсэн юм. Мөн тэрбээр энэ жилийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд хоёр дахь удаагаа Оросын Буриад, Халимаг, Тувагийн тамирчид болон Москвагийн “Спорт-рота “ клубийн баг тамирчид оролцож байгааг тодотгон хэллээ.