Өнөөдөр гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцэх энэ өдөр казахууд өвлийг өнтэй давсны баяраа тэмдэглэдэг. Өнгө өнгийн хээ хуартай хувцас хэрэгсэл, ширмэл ширдэг, сургуулилттай бүргэд гээд үндэснийхээ уламжлал хэв маягийг хадгалсаар ирсэн казах түмний “Науриз” буюу Нарны баяр өнөөдөр тохиож байна. 

Наурыз гэдэг нь монголчилбол "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлзэнэ. Мөн болж өгвөл хүн бүхэн урьд оны бүх өр ширээ дарж шинэ онд өрийн дарамтгүй сэтгэл тайван явахыг хичээнэ. Ингээд баярын урд орой айл болгон өнөөх коже идээгээ бэлтгэдэг.

Энэхүү баяраар архи огт хэрэг­лэдэггүй нь гарцаагүй үнэн юм. Мөн энэ өдөр 400 айлаар хэсвэл энэ жилдээ өнгөтэй өөдтэй явдаг гэв. 

НVБ-ын Ерөнхий  Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталсан билээ.