Өчигдөр орой 21 цагийн үед “Төмөр замын эмнэлгийн хашаанд хүн буудаад алчихлаа” гэх дуудлага мэдээллийг тус эмнэлгийн ойролцоох эмийн сангаас нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн аж.   Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ирж, тухайн газрыг хамгаалалтад авч ажилласан байна. Одоогоор буудуулсан болон буудсан хүн нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн байж болзошгүй байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.