Өмнөд Солонгос eлсын Гуангжү хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн А-г саатуулжээ.

    Тэрээр Гуангжү хотын Куангсан дүүргийн нэгэн гудамжинд хэт согтуу байдлаар тэнүүчлэн чанга дуугаар орилж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бөгөөд дуудлагаар очсон цагдаагийн ажилтанд гар хүрч, зодсон хэрэг үйлдсэн байна.

    Монгол залуу А нь 30 орчим настай ба хэрэг гардаг өдөр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаар биеэ хянах чадваргүй болж, улмаар цагдаагийн ажилтанд гар хүрсэн гэдгээ хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Mglradio.com