Баянхонгор аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шууран цаг агаарын нөхцөл хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн төвөөс Улаанбаатар хот болон бусад аймаг, сумд руу гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Үүнтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид хууль бус тээвэрлэлт хийх, иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж болзошгүй тул эрхэм зорчигч, жолооч та бүхэн онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг зөвлөж байна.