Б.ДАМДИН, Б.ЗАЯА

Монгол Улс эдийн засгийн тийм ч таатай бус нөхцөлд байна. Хэдийгээр Засгийн газар арга хэмжээ авч түр зуур “амьсгаа” авч байгаа ч төр, иргэд бүгдээрээ бүсээ чангалах хүндхэн үүрэг хүлээгээд байгаа. Тэрчлэн энэ цаг үедхамгийн ихээр анхаарч байгаа асуудал бол татвар болоод байгаа. Төр буй дор татвар буй гэдгийг жинхэнэ утгаарнь хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс ч үндэсний компаниуд татвараа цаг тухайд нь төлөх гэжмачийж байна.

Тэгвэл манай улсын дээрх байдлын эсрэг гэж болохоор үйлдэл хийдэг БНСУ-ын хөрөнгө оруулалтай нэгэнкомпанийн талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр компанийн нэрийг “Сеожүүн ложистикс монголиа” гэдэг.

Тэд манай иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа тээвэрлэж ирэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг байнга зөрчиж, санхүүгийн булхайтай үйл ажиллагаа явуулдаг ажээ.

БНСУ-аас ирж байгаа ачаа, барааг эзэнд нь олгосныхоо дараа чингэлгийг нь зарж борлуулдаг байна. Өөрөөрхэлбэл, “Сеожүүн ложистикс монголиа” компанийнхан төмөр замын дагалдах бичгийг сольж, чингэлгийг буцаажгаргана гээд гаалийн бүрдүүлэлт хийдэг ч чингэлгийг буцаалгүйгээр энд нь зарж борлуулдаг юм байна.

Энэ нь шууд утгаараа Монгол Улсын гаалийн байгууллагыг хуурахаас гадна, цаашилбал Монгол Улсын хуультогтоомжийг ноцтой зөрчсөн явдал гэж болно.

Тэд 2016 онд л гэхэд 380 орчим удаагийн бүрдүүлэлтээр ачаатай болон хоосон чингэлэг оруулж ирсэн байна. Эхсурвалжийн мэдээллээр жилд 2500 орчим чингэлгийг ийн хууль бусаар борлуулсан байж магадгүй ажээ. Хууль бусгэсний учир нь тус компани чингэлгээ зарж борлуулчихаад ч Монгол Улсад ямар нэгэн татвар төлдөггүй.

Чингэлгийг зарж борлуулдаг манай улсын нэр бүхий иргэнээс мөнгөө бэлнээр авч каргогоор дамжуулан БНСУ руудамжуулдаг гэсэн мэдээлэл байна.

Өдгөө тус компанийн оруулж ирсэн 3000 орчим чингэлэг ТЭЦ-III станцын баруун талаас зарагдаж байгаа ажээ. Чингэлэг зарах утасны дугаарыг нэгэн чингэлэг дээр томоор байрлуулжээ. Бид 8861........ дугаар руу залгахад “...20 тонны чингэлэг 1.6 сая, 40 тонных нь 1.9 сая төгрөгөөр худалдана. Хүргэлт хийхгүй. ТЭЦ-3-ын баруун талдбайрладаг. Гэхдээ заавал хүргүүлнэ гэвэл  хувь жолооч нарт зуучлах боломжтой. Олноор авбал үнийг жааханбуулгана” гэсэн юм.

Хамгийн гол нь “Сеожүүн ложистикс монголиа” яг ийм байдлаар нэлээд хэдэн жил ажиллаж байгаа юм байна. Энэхооронд Монголын гааль, татварын байгууллагыг хуурч, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүйэнэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах нь зүйд нийцэх биз ээ. Хэрэвзээ гэм буруугүй бол монголчуудыначаа тээврийг дөхүүлж өгдөг сайн компани байна гэж магтахад болохгүй юмгүй. Харин дээрх мэдээлэл үнэнбайгаад татвар түрээсээс бултдаг бол хуулийн дагуу хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай.

“Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1998-2012 оныг хүртэл БНСУ-д бүртгэлтэй SJL компанийн төлөөлөгчийн газар нэртэйгээр ажиллаж байжээ. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.