Төрийн өмчийн компаниуд 10.8 их наяд төгрөгийн өртэй байна
2017/03/23
Төрийн байгууллагуудын алдаатай үйл ажиллагаа төсвийн алдагдлыг нэмэгдүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар төрийн өмчийн байгууллагууд 10,8 их наяд төгрөгийн өртэй байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 2 сард 963.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1175.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Одоогийн байдлаар төрийн өмчийн байгууллагууд 10,8 их наяд төгрөгийн өртэй байна.
Төсвийн алдагдлыг багасгахын тулд төрийн байгууллагууд тодорхой хэмжээний хэмнэлт хийж байгаа. 2017 онд төрийн оролцоотой нэг ч байгууллага шинэ машин тэрэг авахгүй, барилга байрандаа засвар үйлчилгээ хийхээргүй төсөвт тусгасан. Ингэснээр 8,5 тэрбум төгрөгийг хэмнэжээ.
Түүнчлэн төрийн байгууллагад өндөр цалин аваад сууж байгаа эрхмүүдийн цалинг 30-60 хувиар бууруулж дээд тал нь 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Ингэснээр жил бүр ажлын үр дүнг хэлэлцэж хангалттай хэмжээнд биш байвал чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байхаар болжээ. 2016 онд төрийн өмчийн компаниудын 30 хувь нь ашигтай ажиллаж байсан бол энэ жилийн эцэс гэхэд 70 хувь нь ашигтай ажиллаж байх шаардлагыг төрийн өмчийн хороо тулгаж байна.
Төрийн байгууллагуудын удидлагууд бүгд улс төрийн томилгоогоор очиж байгаа. Ингэхдээ мэргэжлийн хүмүүс байгаа ч мэргэжлийн бус хүмүүс томилогдох нь олонх. Тиймээс мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Ирэх 10, 11 сард захирлуудаас шалгалт авахаар зэхэж байна.
Ирэх онд Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан, Цахилгаан холбоо, Оргил рашаан сувилал, Эрдэнэбулганы усан цахилгаан станцуудыг хувьчлах жагсаалт гарсан. Үүнээс гадна 10 гаруй жижиг обьект бий. Нэн түрүүнд эдгээрийг хувьчлана. Нийтдээ 160 тэрбум гаруй төгрөгийг хувьчлалаас төвлөрүүлэх тооцоо гарсан. Мөн өмнөх засгийн үед эрчим хүчний олон байгууллагуудыг хувьчлах засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолыг эргэж харан цуцлах уу гэдгээ шийднэ гэв.
МАШ ХОРТОЙ · 2017/03/23
ХАМГИЙН БАЛАЙ ГАЗРУУДДАА
зочин · 2017/03/23
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ төрд байхдаа алдагдалтай л ажилладаг байсан олон жилийн өмнө хувьчилсан одоо маш сайн л ажиллаж байгаа, тиймээс зарим эрчим хүчний компаниудыг ч хувьчилсан зүгээр дэ
зочин · 2017/03/23
аймаг бүрт байгаа зам засвар арчлалтын жижиг компаниудыг хувьчлаач ээ эсвэл нэгтгэж цомхон болгомоор юм аа цөөхөн хүнтэй хөрөнгө техник ихтэй захирал нябо нар нь л хувийн юм шиг явах юм байна ш дэ
зочин · 2017/03/23
алдагдалтай компаниудыг хувьчлаач э өмнө нь хувьчилсан компаниуд шаргалжуут хужирт гээд л сайн ажиллаж байгаа шүү дэ эрэлт ихтэй үйлчилгээ сайн байдаг
Зочин · 2017/03/23
580 сая долларын өр хажууд нь юу ч биш юм байна.
Зочин · 2017/03/23
татан буулгахыг нь буулгаад нэгтгэхийг нь нэгтгээд хувьчлахыг нь хувьчлаач дээ.яриал байдаг.ямар удаан юм.намын нэг нөхөртөө тамга атгуулах гээд наймаа хийчих юм.