МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн нэг нь МВХ-ны нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх юм. Тасралтгүй 16 жил ”тэргүүлсэн” Д.Загдсүрэнгээс залхсан хүмүүс шинэ хүнийг гаргаж ирэх нь мэдээж. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг сохлох гэгч болгохгүй юмсан. 16 жил толгой дээр нь суучихаад ахин залрах гэж байгаа хүний оронд 22 жил тасралтгүйгээр холбооны нарийн бичгийн дарга хийсэн Ц.Бат-Энхийг залах нь “нэмэгдэхүүний байрлал өөрчлөгдөхөд нийлбэр адилхан” гэгч болох вий...

МВХ-ны нарийн бичгийн сонгогдсон түүх нь ийм:
1996 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2000 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2004 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2008 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2012 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2016 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар гэх мэтээр тасралтгүй 22 жил сонгогджээ. Олон жил сонгогдоод гараад сурчихсан хүмүүсд эрх мэдэл албан тушаалаа хадгалах нь хамгийн чухал байдаг. Түүнийг бүр нүдний цөцгий мэт хамгаалдаг. Холбоондоо шинэчлэл хийгээгүй хүн Олимпийн хороонд шинэчлэл хийнэ гэж хүлээгээд нэмэргүй. Хоёрдахь Загдаа л болно.

Нэг сууриндаа дархлагдаад удсан хүн нэлээд олон ”дайсантай” болдог нь жам юм. Хамгийн түрүүнд залуучууд нь дуугардаг, босдог. МВХ-д тийм залуус гарч ирсэн нь Монголын залуучуудын волейболын холбоо байсан. Тэд нарийн бичигдээ дургүйдээ бус харин хүсэл зоригоо өгсөн спортдоо хайртай болохоор үгээ хэлж эхэлсэн. Монголд гар бөмбөг нь нийтлэг спорт. Хаа ч тоглодог, аль газар байгууллагийн спортын арга хэмжээний эхэнд заавал ордог төрөл. Гэсэн ч МВХ-ны зохион байгуулж байгаа тэмцээний үеэр үзэгчдийн суудал хоосон шахуу явсаар өдий хүрчээ. Үзэгчгүй болно гэдэг нь уруудах замдаа орсоны шинж.

Энэ болон бусад олон зүйлийн талаар МЗВХ-ны тэргүүн бичиж байсныг хүргэе:


-1996 оноос хойш ерөнхий нарийн бичгийн даргаар 22 жил тасралтгүй сонгогдсон Ц.Бат-Энх дарга одоо залуучуудыг дэмжих хэрэгтэй. МВХ-ны чуулганд оролцох хүсэлтээ ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд өөрийн биеэр утсаар ярьж хэлсэн. Саналыг хүлээж авахгүй зөвхөн бүтцийн хүрээнд хуралдана гэсэн хариуг өгсөн. Монголын Волейболын Залуучуудын Холбоог үүсгэн байгуулагч миний бие нийт Монголын волейболчдын хуралд оролцуулахгүй гэсэн болохоор хурал дээр хэлэх үгээ нийт волейболд сэтгэлтэй энэхүү спортоор хичээллэж амьдарч хоолтойгоо залгасан бүх хүмүүстэйгээ өөрийн санал бодлоо хуваалцахыг хүслээ.
 Хөгжөөн дэмжигч үнэнч фэнүүд сонирхон үздэг үзэгч олныг дайчин тамирчдын уран тоглолтоор баясгадаг энэхүү агуу спорт ӨНӨӨДӨР яагаад үзэгчгүй болчихов. Аргагүй шүү дээ ажлын цагаар хар өглөөгүүр эхлээд ажил тарж байхад дуусч байгаа юм чинь хэн ажлаа таслаад үзэх вэ дээ.

Төлөвлөлт хөгжлийн бодлого байсан бол олон жил ингэж тэмцээн хийж болохгүй гэдгийг сэтгэл ханамжийн судалгаа аваад л мэдчих байсан юмдаа уг нь ?
Үзэгчгүй болж байгаагийн гол шалтгаан нь юу вэ ? Яагаад Оролцох клубын багийн тоо цөөрч байна вэ? Яагаад Ивээн тэтгэгч байгууллагууд багасаж байна вэ ? Яагаад туршлагатай дасгалжуулагчид маань дасгалжуулахаа болиод байна вэ ? Яагаад шинээр дасгалжуулагчид олноор нэмэгдэхгүй байна вэ ? Яагаад шилдэг тамирчдын үнэлгээ өдрөөс өдөрт буурч байна вэ ? Яагаад тэмцээн уралдааны тоо цөөрч байна вэ ? Яагаад аймгийн волейболын холбоодууд хоорондоо уялдаа холбоогүй байгаад удаж байна вэ ? 2014 онд "Эрчим" клуб яагаад олон улсын клубуудын аваргад оролцох эрхээ авчихаад явж чадаагүй вэ ? 2014 онд Солонгост болсон Азийн наадамд Монголоос яагаад баг оролцоогүй вэ ? 2015 онд болсон Монголын шигшээ багт яагаад тарчив 2012 оноос хойш яагаад Үндэсний лигийн тэмцээнгүй болчихов ? Яагаад ур чадвар нь гүйцээгүй тамирчид Монголын шигшээ баг болон өндөр зэрэглэлтэй клубын тэмцээнд цензургүй орж ирээд тэмцээний чанар унагаагаад байна. Яагаад тэмцээн уралдааны мэдээ мэдээлэл юм хөгжсөн цагт улам л мэдээлэлгүй болоод байна вэ ?


Спортын төв ордонд амралтын өдрүүдээр, ажлын бус цагаар тэмцээн болдог байсан бол, шагналын сан нь ядаж 5 дахин их байсан бол, хэзээ хаана ямар тэмцээн болох нь хагас жилийн өмнө тодорхой заавар удирдамж нь гарсан байсан бол, 2-с 4 жилээр төлөвлөгөө гардаг байсан бол, шилдэг тамирчдыг статистик үзүүлэлтээр шалгаруулж шилдэг тамирчдыг шалгаруулдаг байсан бол, багийн эзэд удирдлагуудыг хүндэлж үзэл бодлыг нь сонсож дэмждэг байсан бол, дотоод нөөц бололцоогоо ашиглан засуусыг дэмждэг байсан бол, Монголын 1,2-р шигшээ багаа тогтмол барьж байсан бол, ядахдаа үндэсний дээд лигийн тэмцээнээ зохиогоод байсан бол өнөөдөр ийм байхгүй байх байсан шүү дээ. 


Монголын Волейболын Холбооны ээлжит чуулган 1996 оноос хойш хурлаар сонгогдсон ерөнхий нарийн бичгийн даргаар 22 жил тасралтгүй сонгогдсон Ц.Бат-Энх дарга түүхэн өөрчлөлт энэ хугацаанд юу хойч үедээ юу үлдээсэн бэ гэж асуумаар байна. Одоо болтол Олон улсын шүүгч байхгүй, Үндэсний лиг нь 4 жил болоогүй, Тамирчдын Сайн тоглогч тамирчдаа дарж чаддаг юмаараа боож хаана. Асуудлаас цэвэрхэн өөрийгөө аваад гарчихна. Удирдах зөвлөлийн дарга болон хуучны зүтгэж байсан Ерөнхийлөгчдийг муу нэртэй болгоод өөрөө ямар ч цалин мөнгө авч байгаагүй 20 хэдэн жил зүтгэлээ гэж өмөөрнө. Ахмад тамирчдыг голж шилж өөрийн талд байсан хүнийг сайн хүн бусад хүмүүс хүн биш мэтээр үл тооно. Мини Волейболын тэмцээнээс сая саяаар нь мөнө олчихоод нэг ном товхимол орчуулаад хойч үедээ үлдээчихгүй гэж хүмүүс хэлэлцэх юм. Ам дамжин дээшээ доошоогүй Ц.Бат-Энх гэдэг хүнийг муу хэлж байхад МВЗХолбоог үүсгэн байгуулж хэлэх биш хийж байхад өс санаж явдаг нь үнэн шүү дээ. Facebook хөгжөөд удаж байхад МВХолбоо одоо болтол юу хийдэг байна гэсний төлөө өс санаж эхлэсэн хүний уур одоо болтол гараагүй л явдаг юм шиг харьцдаг. Одоо та болно. Надаас өөр зоригтой хэлэх хүн алга юм шиг байна. Би хэллээ гээд тоглох эрхийг минь боогдуулах биз. Таныг олон хүн болиосой гэж бодож байгаа угаасаа дахиад хайран 4 жил байна шүү дээ. Сая болсон холбооны цомын тэмцээний шагнал юу вэ арай ч дээ гэж хэлмээр л байна гэхдээ таньтай адилхан ийм асуудалд би орж байсан болхоор би ойлгоно оо.

Гэхдээ хүмүүс ойлгохгүй юм байна лээ шүү. Манай холбоо ч яахав удирдах зөвлөлд нь сэтгэлтэй хэдэн залуучууд л байна. МВХолбооны удирдах зөвлөлд хэчнээн том дарга нар байдаг билээ. Адаг сүүлд нь Ц.Баярбаатар ерөнхийлөгчийг бараг ажлаа муу хийсэн гэж муулах вий дээ тэр агуу мундаг хүнийг минь битгий тэгээсэй билээ” гэжээ.


Монголын Залуучуудын волейболын холбоо нь МВХ-нд салбар холбоо болох хүсэлтэй тавьсан тухайн үед хариу өгөөгүй. Тус холбоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаандаа Ц.Бат-Энхийг урихад тоож ирээгүй гэдэг.