Олны танил эрхмүүд дундаас сүүлийн жилүүдэд хамгийн их шуугиан таригчаар мисс Э.Сэлэнгэг нэрлэж болно. Загварын тайзнаасаа гадна нүцгэн зургуудаа авахуулан интернэтээр тарсан гэх мэт олон факт гаргасан.

Ямар сайндаа л гоо сайхны мэс засалд орж гэмгүй байсан царайгаа гэмтэж бэртчихсэн юм шиг болгочихсон нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж ихээхэн шүүмжлэл дагуулсан. Түүний ээлжит сенсаци эмэгтэй хүнтэй үнсэлцэж, чармай нүцгэн зургаа авхуулсан нь шуугиан тариад байгаа төдийгүй учир шалтгаан нь таавар мэт байгаа юм. Түүний эр зориг ихэнхдээ буруу зүйлрүү дагуулчих гээд байдаг талтай ч энэ зориглол нь түүнд юу авчрахыг сошиал ангуучид хэлэлцэн сууна.