Энэ сарын 17-нд Сонгино хайрхан дүүрэгт орших Их нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, "Дутуу төрсөн хүүхэд хүн болохгүй" гэх шалтгаанаар өвөө, эмээ хоёр нь төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газрын дунд хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олжээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хаясан этгээдүүдэд хэрэг үүсгэж, сэжигтэн яллагдагчаар татаад байгаа аж.

Сүүлийн жилүүдэд нярай хүүхдийг хаях тохиолдол ихэссэн бөгөөд хаягдсан нярайн эцэг, эхийг олж тогтооход хэцүү байдаг төдийгүй ихэнх нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд байдаг талаар албаны хүмүүс хэлж байна.