Боловсрол телевизийн бэлтгэн хүргэдэг "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн шинэ дугаарын оролцогчид өнөөдөр тодорлоо.

Тус шоу ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна. Шоуны энэ удаагийн дугаарт “Камертон” хамтлагийн дуучин Г.Амармэнд, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа нар оролцох бол найм дах оролцогчын нэрийг одоогоор нууцлаж байгаа юм байна.