Нэгэн жолооч амралтын өдрөөр автомашинаа жолоодон явахдаа жижиг осолд өртөн хохирлоо даатгалаар нөхөн төлүүлэхээр болжээ. 

Ингээд амралтын өдөр учир ажиллах байгууллага байхгүй, үнэлгээгээ хийлгээд хоёр тийш болов. Ажлын өдөр холбогдох бичиг баримт даатгалын газарт аваачиж өгөхөд Даатгалын компани болох МИГ даатгал хохирлын 10%-ийг таны автомашиныг мөргөсөн хүн нь төлнө, бид 90%-ийг төлнө гэж хэлсэн байна. Учир байдлыг тодруулахад хохирол барагдуулах хүн даатгалын компаний дугаар луу залгахад утсаа аваагүй, авсан хүн бүртгэл хийдэг хүн болж таарав, тухайн өдөр бүртгэл хийж байхдаа ажлын өдөр эхлэхээр та холбогдох бичиг баримтаа авчираарай гэж хэлсэн байгаа юм. Шуурхай алба явуулах талаар хэлэлгүй утасаа тасалсан байна.

Ингээд утсаа аваагүй "Миг" даатгалд бүртгэл хийгч нь шуурхай албаа явуулаагүй байж хохирогчийн дансанд 90 хувь орж эргэн холбогдоход өнөөх хариулт буюу хохироосон хүнээсээ та 10 хувиа аваарай гээд авч хэлэлцээгүй талаар хэллээ.

Мөн “Миг” даатгал нь харин ч бид олгохгүй байх боломжтой гэх хариултыг давтан хэлсэн байгаа юм.  

Даатгалын компаниуд даатгалд хамруулдаг шигээ үйлчилгээгээ сайжруулж гадны улс орны жишигт суралцаж, хэрэгжүүлмээр юм. Солонгост улсад дугуйтай явж байгаад машинд мөргүүлж тохиолдолд жолооч нь уучлалт гуйгаад даатгалын газартаа мэдэгдээд, өөрийнхөө нэрийн хуудсыг үлдээгээд, утасны дугаар аваад явдаг. Үүнээс нэг цагийн дотор даатгалын ажилтан ирээд эмнэлэг дагуулж, ясны зураг авахуулаад биеийн эрүүл мэндэд маш сайн анхаарч шаардлагатай эм тариа авч өгдөг.

Мөн дугуйны гэмтлийн хохирлыг барагдуулж сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр гээд мөнгө дансанд хийж өгөөд явахдаа "Ямар нэг асуудал гарвал манай үйлчлүүлэгчид хандахаасаа өмнө бидэнд эхлээд мэдэгдвэл бид их баярлана, бид өмнөөс нь хариуцлага хүлээж байгаа юм" гэж хэлээд явдаг. Даатгал тэр дундаа АВТОМАШИНЫ ДААТГАЛ, эд хөрөнгө, эрүүл мэндтэй шууд холбоотой атал Манай улсад даатгал гэгч мөнгө авахаас биш үйлчилгээ нь хаягдсан газар.

Иргэдийн хувьд Цагдаа шалгана гэж бодоод хаана ч хамаагүй даатгуулах гэж байгаа бол буруу юм байна. Нөхөн төлбөрийг 100% барагдуулах боломжит хувилбарууд нь олон байх шаардлагатайн дээр хохирлыг барагдуулах хугацаа нь шуурхай байх ёстой гэдгийг анхаарч даатгалын гэрээ байгуулахыг анхаарна уу. Даатгалын компаниуд үүгээрээ л өрсөлдөх ёстой. Хүндрэлтэй байдлыг сурамгай үүсгэдэг туршлагатай даатгалыг сонгоорой.

Таныг ажлаа алдлаа, сул зогслоо гэж хэн ч нөхөн төлбөр өгөхгүй. Тиймээс Монголд даатгалтай машинтай мөргөлдвөл цаг алдалгүй өөрөө засахыг хичээсэн нь дээр бөгөөд тооцоолоогүй гаргасан түр зардлын хүүг хэн ч төлөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.  

Үүнээс гадна нэг эмэгтэй машинаа үзлэг, оношилгоо, даатгалын хугацааг сунгалт хийлгэхээр БЗД-ийн “Амгалан” салбарын Авто Тээврийн Үндэсний төв орж оронгуут хэдэн хүүхнүүд ирж булаацалдаж бичиг баримтыг шүүрч аваад даатгалын хугацааг сунгаж өгсөн байгаа юм. Гэвч хэсэг хугацааны дараа даатгалыг ААН байгуулагад нэр шилжүүлэх гэхэд гэрээт ажилчдаар сунгалт хийлгэсэн байна тиймээс та бэлэн 60 мянган төгрөгөөр даатгал хийлгээд хэсэг хугацааны дараа буцаан олголт орох болно гэж хэлсэн байна.

 

М.Буянжаргал

www.Cityinfo.mn