Эмэгтэй хүн хулгайлахыг завдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан байна. Тодруулбал, 21 настай эмэгтэйг үл таних нүүрс ачсан портертой таван залуус хулгайлахыг завдсан хэрэг гарчээ.

Энэ сарын 26-ны оройны 21 цагийн орчим 16-р хорооллын хот руу явдаг автобусны буудлаас өгсөөд Цайзын уулзвараар баруун тийш эргэн гэртээ харихаар явж байсан байна. Гэтэл шунхлай клонкийн наад талын гудамжны булан руу орох үед нь залуус хүчээр машиндаа суулгахыг завджээ. Залуус саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлан өмсөж нүүр царайгаа далдалж юүдэнгийнхээ бүчийг чангалсан байдалтай байсан аж. Ойролцоох шатахуун түгээх станцын ажилтан хоёр залуу нэг охиныг сугадан машиндаа суулгахыг завдаж байгааг хараад юу болоод байна гэж орилсоноор охин дундаас нь сугаран гарч аврагдсан байна.