Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

2017 оны 03 дугаар сарын 25,26-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 8, онхолдсон 2, үл хөдлөх зүйл мөргөсөн 3  осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн.

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны урд замд С жолоочтой амины Prius маркийн автомашин онхолдож зорчигч Д, Б нарын 5 хүн гэмтсэн.
  2. ХУД-ийн нутаг “АПУ” ХХК-ийн баруун зогсоолд амины Prius-30 маркийн автомашины жолооч нь T.Kluger, Chevrolet Equinox, L.Cruiser-200 маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийн ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Орон нутагт:

  1. 03.25-ны өдөр 16 цагийн орчим Хэнтимй аймгийн Жаргалтхаан сумын нутаг аймгийн төвөөс 9 км зайд асфальтан замд T.Prius-11 маркийн автомашин онхолдож жолооч 25 настай З-н амь нас хохирсон байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.