Б.Насанбаяр нь Мүүний шашныг Монгол улсад дэлгэрүүлсэн хэмээн иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсаараа удаа бичсэн. Тиймээс Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэхээр өнгөрсөн жил шүүхэд хандаад байсан бөгөөд уг маргаан  өнөөдөр эцэслэгдэж байна.

Тодруулбал Иргэн Б.Насанбаярын нэхэмжлэлээр иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн  шүүх буцаажээ. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй. Иймээс иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн иргэн, хувь хүнтэй холбоотой хэргийг нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.