Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Завхан аймгийн Идэр суманд 40 орчим насны эмэгтэй өөр лүүгээ бензин цацаж шатсан байна.

 Эмэгтэй сумынхаа Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажиллажээ. Улмаар түүнийг ажлаас нь халж өөр хүнийг томилсоны улмаас өөрийгөө шатаасан байна. Талийгаач нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан аж. 

 Энэ талаар цагдаагийн байгууллага “Завхан аймгийн Идэр суманд өөрийгөө шатааж нас барсан хүн байна” гэх мэдээллийг өглөө.