​Сайн байцгаан уу би жирийн төсвийн байгууллагад ажилдаг бүсгүй. Их сургуулиа төгсөөд 3 жил болж байна. Би айлын бага охин л доо миний хувьд сургуулиа төгссөн хүссэн ажилдаа орсон гээд ерөнхийдөө амьдрал минь болж байна.

Одоо амьдралын хамгийн чухал сонголт ханиа зөв сонгох асуудал тулгараад байна. Саяхнаас ажлынхаа нэг залуутай найзалж эхэллээ. Хүний царайг хараад яахав ажилдаа сайн толгой сайтай урлаг спортын авъяастай хүн чанартай надад сайн бол болоо гэж бодож байлаа. Тэр надад таалагдагч гэм нь архинд их дуртай юмаа бас надад тавих анхаарал их муу юм архи уухаараа хүнээ байчих юм. Онгироод л би түүнийг архинаас салгаж зан аашийг засаж авч чадах болуу даа гэж эргэлзэж байна. Хүн болгон надад тэр залууг сайн залуу чи архи уухыг нь болиулаад засаад авчих гэж хэлнэ. Харин би түүнд бүүр эргэлзээд байна яагаад гэвэл тэр бид 2 үерхэж байгаа нэртэй 3 сар болоход түүнтэй 7 хоногт цөөхөн ярина уулзах болох дээрээ шоудаад тэднийд хонох болох болдог. Би эмэгтэй хүн болсон хойно түүнийг ярихыг хүлээнэ хааяа өөрөө ярилгүй яахав гэхдээ арай дэндүү юм шиг ээ.

Надад уухаараа хайртай дуртай хэлээд л чи бас надад хайртай юу гэнэ би тэр залуугийн сэтгэлийн гүнд яг юу байгааг мэдэхийг хүсэж байна. Тэр надад таалагддаг итгэдэг болохоор л одоо болтол тэсэж байна. Эр хүнийг таних хэцүү юмаа хэрхэн эр хүнийг надад үнэхээр сайн эсэхийг мэдэх вэ? Би яаж тэр хүний зан аашийг гаргаж таниж авах вэ? Би нэг амьдрах амьдралдаа алдаа гаргамааргүй байна эгч нараа надад зөвлөгөө өгөөч…