Их хурлын гишүүн болно гэдгийг зөв ойлговол зөв, буруу ойлговол буруу. Арай төрөл арилжаад эхнэрээ хүртэл солих ёстой гэж бодсон юм биш биз гэмээр нүд бүлтийлгэж чих дэлдийлгэм мэдээ байна. А.Сүхбат гишүүн фитнесс мисс Н.Гарамханд гэх бүсгүйтэй адал явдал дуулиан шуугиан дүүрэн амьдралаа эхлүүлж байсан нь саяхан. Тэд хоёр хүүхэдтэй. Саяхан сонгуульд ялаад наадмаар хаа ч гэргийтэйгээ хамтдаа өөрөө патиарыг нь дарж өгөн халамж хайраа гайхуулж байсан. Гишүүний гэргий Их хурал ангид хамгийн залуу, тодруулбал 92 оных, хамгийн халуухан гэсэн ч хэтрүүлэг болчихгүй төвшинд өнгөлөг сайхан явлаа. “Явлаа” гэхийн учир нь тэд өрх тусгаарласнаас үүдэлтэй.

Бүр тодруулбал, эрхэм гишүүн өөр нэгэн залуу халуухан бүсгүйд сэтгэл алдарч, ээлжит хамтын амьдралаа хауст төвхнүүлсэн юм байх. Хауст гэдгийн учир нь А.Сүхбат аварга залуу амрагтаа цоо шинэ хаус бэлгэнд өгч, халам хайр, бэл бэнчингээ гайхуулсан гэнэ. Ингэхэд энэ явдлыг тэгтлээ хүндээр хүлээж авч, шинэ гэргий, шинэ амьдралын эхлэл энэ тэр гэхгүй нь зүйтэй юм шиг ээ. Учир нь гэвэл орчин цагийн баян болоод банзал харчууд чинь нэгнээс салаад нөгөөг сонгох биш нэгэн дээрээ нэжгээдийн нэмж, эхнэрүүдийн клуб маягийн юм цогцлоож, эхнийх, удаах, дараах, сүүлийнх гэх мэтээр дугаарладаг болсон цагт бид амьдарч байгаа билээ.

 

А.Сүхбат гишүүн гэхэд л анхны эхнэр Б.Баясгалангаасаа гэрлэлтээ цуцлууах нь бүү хэл одоо ч хамт амьдарсаар, хааяа нэг найз нөхөд, хамаатан садныхаа баяр ёслолоор Богд, Дондогдулам хоёр шиг эвтэй нь аргагүй заларч харагддаг. Ойрын үед харин Н.Гарамхандтайгаа хөтлөлцөж явах нь элбэг болсон байна лээ. Энэ зураг гэхэд л ердөө энэ зуны Улсын их баяр наадмын патиар юм шүү дээ. Олонд хүлээн зөвшөөрөгдсөн нь Б.Баясгалан, Н.Гарамханд 2, өшөө цаана нь Содоо гэж нууцлаг “цэцгийн хатан” байгаа шүү дээ.

Үргэлжлэлийг эндээс