Дэлхий дахинд 4 сарыг Аутизмтай хүмүүсийг ойлгох сар болгон тэмдэглэдэг билээ.

2000 онд 150 хүүхэд тутмын нэг байсан бол 2012 онд 68 хүүхэд тутмын нэг нь Аутизмын эмгэгтэй оношлогдож байгаа нь энэхүү эмгэг яахын аргагүй анхаарал татах асуудлын нэг болоод байгааг харуулж байна.

Тэд таны хэзээ ч харахгүй өнцгөөр аливаа зүйлсийг хүлээн авч, багахан чимээ хүртэл тэдэнд галзуурмаар хэцүү байдгийг ойлгоорой!

Аутизмын эмгэг нь өвчин шиг тусдаггүй, бас эдгэдэггүй гэдгийг үргэлж санаж байгаарай.

Таны эргэн тойронд Аутизмтай хүн, хүүхэд байдаг бол тэднийг үргэлж ойлгон, хайрлан, хүндэтгэн харьцаж байгаарай!