2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч гадны нөлөөтэй тархин тус газраа гэмтэл авсны улмаас нас барсан байдаг.

Энэ хэрэгт цагдаагаар ажилладагБ.Өлзийнбуян гэгчийг буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс 15 жилийн хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар бид мэдээлж байсан.

Хэргийн мөрдөн байцаалт дуусч  Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Шүүх хурал өнөөдөр болох юм байна. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа Б.Өлзийбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 10-15 жилийн хорих ял оноох юм.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа