Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг "Азтай бадарчин" Монголын хошин урлагийн их наадам өнөөдөр алтан цомын эздээ тодруулна.

Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй "Азтай бадарчин" наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь өнөөдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

   Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй "Азтай бадарчин" наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-нд буюу өнөөдөр 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.