Өнгөрсөн долоо хоногт Завхан аймгийн Идэр суманд таагүй хэрэг гарсан билээ. Манай сурвалжлах баг газар дээрээс нь мэдээллийг хүргэхээр шуурхай ажилласан юм. Талийгаач төрийн албан хаагч байсан бөгөөд ажлаас чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцэн амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн нутгийн иргэд хэлж байгаа юм. Тэрээр улсад 28 жил тасралтгүй ажиллажээ.
 
Анх 2015 онд Идэр суманд санхүү төрийн сангийн мэргэжилтний сул орон тоо гарч төрийн албаны шалгалт авах болсон. Энэ хүрээнд тус ажлын байранд гурван хүн өрсөлдөж талийгаач “Т” гуравт орсон байна. Тухайн үеийн Засаг дарга 73 оноогоор нэгт орсон Н.Нямжавыг ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг шалтгаанаар талийгаачийг Завхан аймгийн Идэр сумын санхүү төрийн сангийн мэргэжилтнээр томилсон аж. Энэ шийдвэрийг эсэргүүцэж буйгаа Н.Нямжав удаа дараа илэрхийлж байжээ. Тиймээс өнгөрсөн сарын 14-нд “Т”-г ажлаас нь чөлөөлж Н.Нямжавыг ажилд томилох шийдвэр гаргажээ. Талийгаач “Т” нь Идэр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 2005 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллаж байв. Тэрээр тус сумын сургууль, эмнэлэгт нягтлан байсныг нутгийн иргэд хэлж байлаа. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн боловч 11 цагийн орчим амьсгал хураажээ. Бид зарим эх сурвалжийн байр суурийг хүргэж байна.
 
 
 
 

Х.Баярмаа:

/Идэр сумын Засаг дарга/

ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ УЛСТӨРЖҮҮЛЖБАЙНА

-Сум орон нутгийн удирдлагын зүгээс харамсчбайгаагаа илэрхийлье. Бид төрийн хууль дүрмийндагуу ажил хэргээ явуулж байгаа. Төрийн албаны төвзөвлөлийн 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний 90 дүгээр тогтоолын наймдугаар хавсралтаар төрийнсангийн мэргэжилтний албан тушаалд нэр дэвшсэнН.Нямжавыг  ажлын байранд томилон ажиллуулж хариу ирүүлэхийг Завхан аймаг дахьтөрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг үндэслэн энэ оныгуравдугаар сарын 14-нд ажлаас чөлөөлөх, ажилд томилох тушаал гаргасан. 2015 онд энэасуудлыг өмнөх удирдлагууд маань хуулийн дагуу шийдвэрлэсэн бол ийм асуудал үүсэхгүйбайсан. Тухайн үед төрийн албаны шалгалтад зарласан ажлын байран дээр гурван хүнөрсөлдсөн бөгөөд 73 оноогоор нэгдүгээрт Н.Нямжав, 70 оноогоор хоёрдугаарт Б.Одхүү, 65.67 оноогоор гуравт С.Тэгшжаргал орсон байдаг юм. Гэтэл тухайн үеийн удирдлагууд  томилгоогхэрхэн хийснийг нь бид мэдэхгүй. Талийгаач 2015 оноос өмнө сургууль, эмнэлэг, Тамгынгазарт нягтлан бодогчоор ажиллаж байсан Төрийн үйлчилгээний албан хаагч байсан. Харинөнгөрсөн хоёр жилийн хугацаанд туслах түшмэл буюу ТЗ-3 гэдэг зэрэгтэйгээр төсөв, төрийнсангийн мэргэжилтэн хийж байсан. Ер нь одоогийн үүссэн нөхцөл байдлыг хэт улстөржүүлжбайна. Сумын удирдлагын зүгээс хууль, дүрмээ биелүүлж ажилласан. Ажлаас чөлөөлөхтушаал авсны дараа буюу гуравдугаар сарын 20-нд талийгаач надтай уулзсан. Бид хуулийндагуу асуудлыг шийдвэрлэсэн учраас хуулийн дагуу шүүхэд хандаж болно гэдгийг нь хэлсэн. Надтай уулзах үедээ тайван байсан. Мэдээж хүний алтан амь эрсдсэнд гүнээ харамсч байна. Үүссэн асуудлыг шүүх, цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа учраас дүгнэлтээгаргах байх. Жагсаал, цуглаан зохион байгуулсан хүн өнгөрсөн хугацаанд сум орон нутгийгудирдаж явсан. Тиймээс хэн нэгнээс бурууг хайж, буруутгахыг оролдон хэт улстөржүүлжбайгаа нь харамсалтай байна.

 

Г.Сарантуяа:

/Эрүүл мэндийн төвийн эрхлэгч/

ТАЛИЙГААЧ 84 ХУВИЙН ТҮЛЭГДЭЛТЭЙ БАЙСАН

-2017 оны гуравдугаар сарын 27-28-нд шилжихшөнийн 04:30-д “Хүн түлэгдлээ” гэсэн дуудлагыг нөхөрнь өгч, бид 04:35-д яаралтай очсон. Биднийг очих үеддотуур ухаантай, толгойноос хөл хүртлээ түлэгдсэн, хөнжилд боолттой гэртээ байсан. Ингээд эмнэлэгтяаралтай тээвэрлэн ирж тусламж үзүүлэн эмнэлгийнзүгээс шаардлагатай бүхнийг хийсэн боловч амийг ньаврах боломж байгаагүй. Учир нь талийгаач 84 хувийн түлэгдэлтэй байсан. Бид эмнэлгийнтусламж үзүүлэхдээ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагтай холбогдожзааварчилгаа авч байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага өгсний дагуу өглөө 09:30 цагийн орчим ирсэн.

 

П.Мөнхзаяа:

/Завхан аймгийн төрийн албаны зөвлөлийн салбарзөвлөлийн Нарийн бичгийн дарга/

ЭНЭ УДААГИЙН ТОМИЛГООНД АШИГ СОНИРХЛЫНЗӨРЧИЛ ҮҮСЭЭГҮЙ

-Н.Нямжавыг санхүү, төрийн сангийн мэргэжилтнээртомилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэдгийгхуулийн заалтаас харж болно. Тухайлбал, Ашигсонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухайхуульд зааснаар “Ашиг сонирхлын зөрчил үүсчболзошгүй хамаарал бүхий этгээд” гэж бий. Үүнд, төрсөн эцэг эх, ах эгч, гэр бүлийн гишүүнийгхэлдэг. Нөгөө талаар талийгаачийн хашиж байсан алба нь төрийн жинхэнэ алба юм. ҮүнийгТөрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс дээрх албан тушаалтныг томилох эрхбүхий албан тушаалтан Тамгын газрын дарга бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцлийгэнэ албан тушаалтай хамааруулж харах ёстой. Өөрөөр хэлбэл, Тамгын газрын дарга Санхүү, төрийн сангийн мэргэжилтнийг томилох, чөлөөлөх, хянах үүрэгтэй. Харин Санхүүгийн албаныдарга нь өдөр тутмын болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ удаагийн томилгоонд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Ингээд манайд ирсэнН.Нямжавын гомдлын дагуу Аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийналбаны шийдвэрийг биелүүлж ажиллах шийдвэрийг тухайн сумд хүргүүлсэн. Тиймээсхуулийн дагуу томилгоо хийхдээ шалгалтад нэгдүгээрт орсон хүнийг томилох ёстой байсан. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан удирдлагууд хуулийг хэрэгжүүлээгүй байна гэсэн үг.

 

Б.Мипан:

/Талийгаачийн том охин/

ЭЭЖ МИНЬ СЭТГЭЛ САНААНЫ ГҮН ДАРАМТАДОРСОН

-Аймаг явах өдрийнхөө өмнө нь манайд ирсэн. Ажлаасхалагдсандаа маш их хямарч, сэтгэл санааны гүндарамтад орсон байсан. Тиймээс өнөөдрийн болсонүйл явдлыг ажлаас халагдсантай шууд холбоотой гэжбид үзэж байгаа. Түүнээс миний ээж ажил дээрээалдаа дутагдал гаргаагүй. Цэвэр намын золиосболсноос гадна ах дүүсийн шугамаар төрийн албыг булааж авсан нь ээжийг минь амиаалдахад хүргэсэн гэж бодож байна. Цалингийн өндөр зээлтэй байсан учраас яаж төлөх вэгэхээс эхлэн сэтгэл санааны гүн дарамтад орох шалтгаан болсон. Бас оюутан дүүгийн мааньтөлбөрийг төлнө. Ажил хийж байгаа ганц хүн байсан. Одоогоор сумын удирдлагууд иржуулзаагүй. Тэдний буруугаас ээж минь амиа алдсан учраас маш их гомдолтой байна. Ээжманайхаас гарахдаа “Ээжид нь хэцүү байна” гэж хэлсэн юм шүү дээ. Ингээд аймгийн төв оржшүүхийн хүмүүстэй ажлаас халагдсан тухайгаа ярилцаад ирсэн шөнө ийм явдал тохиолдлоо. Бидний зүгээс шударга бус зүйл тохиолдсон учраас гомдол гаргана. Харин шүүхийнбайгууллага үнэ зөвийг нь тодруулж өгөөсэй гэж хүсч байна.

 

Ш.Батбаатар:

/Талийгаачийн нөхөр/

АЖЛЫН БАЙРНЫ ГАДУУРХЛААС БОЛЛОО

-Надад маш хэцүү байна. Ажлын байрны гадуурхлаасболсон гэж бодож байгаа. Сумын орлогч дарга эхнэрээажилд авахын тулд миний ханийг гадуурхсан гэж үзэжбайна. Уг нь ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараасумын Засаг дарга миний ханьд “Ажлаа хийж” бай гэжхэлсэн юм билээ. Гэтэл орлогч даргын эхнэр ньнөхрийн өрөөнд ирж суучихаад “Би ажлаа хийжбайна” гэх зэргээр сэтгэл санааны гүн дарамтад оруулсан юм шүү дээ. Тэгээд эцэст нь иймзүйл болчихлоо. Миний хань сэтгэл санааныхаа дарамтыг хариулж чадсангүй. Бид хоёрхамтдаа аймгийн төв орж өмгөөлөгч хөлслөн шүүхэд хандчихаад ирсэн. Энэ хугацаанд нададюу ч хэлээгүй, муудалцсан зүйл байхгүй. Шөнө бие заслаа гэж гараад харамсалтай зүйлболлоо. Хууль, шүүхийн байгууллага газар дээр нь шуурхай ирж ажилласан. Тиймээс үнэнзөвийг нь тогтоох байх гэж найдаж байна.

 

Ч.Мөнххүрэл:

/Идэр сумын Засаг дарга асан/

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭХЭЭССЭРГИЙЛЖ ШИЙДВЭР ГАРГАСАН

-Манай сум шилдэг сэхээтнээ цаг бусаар алдсандаатуйлын харамсалтай байна. Талийгаачийн тухайхамгийн үнэн мэдээлэл өгөх хүн бол би. Өнгөрсөндөрвөн жилийн хугацаанд Тамгын газрын нягтланбодогч, төрийн сангийн төлөөлөгчөөр тасралтгүйажилласан. Өмнөх Засаг даргын буруугаас иймбайдал үүссэн тухай ярьж байна. Гэхдээ төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан, туршлагатай боловсон хүчин. Тиймээс хуулийг баримталж томилгоо хийсэн. Яагаад гэвэл, манай сумын санхүүгийн албаны даргатай төрсөн эгч дүүсийн хүүхэд учраас ашиг сонирхлынзөрчил үүснэ гэж үзсэн. Учир нь санхүү, төрийн сангийн мэргэжилтэнг Санхүүгийн албаныдарга удирдана. Тэгэхээр хуулийг өөрийнхөөрөө тайлбарлах эрх байхгүй. Ер нь төрийналбаны томилгоо хийхдээ ажлын туршлага зэргийг харгалзаж үздэг. Талийгаач манай суманднягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байснаас гадна МУИС-ийг улаан дипломтой төгссөншилдэг сэхээтэн байсан юм. Мөн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг баримтлан ажилдтомилох тушаал гаргасан. Тухайн үед Н.Нямжавыг намчирхалаас үүдэн ажилд аваагүй мэтээрярьж байгаа. Гэхдээ тэр үед Н.Нямжав нь МАН-ын гишүүн байсан гэдгийг хэлмээр байна.

 
Үргэлжлэл бий...
 
Д.ОЮУНЧИМЭГ