Өчигдөр айлын гэр дайрсны улмаас гурван хүн гэмтэж, хоёр хүн нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал Төв аймгийн  Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн нутаг иргэн Б-ийн гэрийг тус сумын 3-р багт суух Р /эр.57н/ нь “Nissan family” тээврийн хэрэгсэлээр дайрч гэрт байсан 3 хүн гэмтэж, Х /эр.43н/, О /эр.5н/ нар нас барсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.