Түрүүч нь Идэр суманд юу болов... /1/

Д.ОЮУНЧИМЭГ

Нийслэлээс 984 км-ийн зайд орших Завхан аймгийн Идэр сумыг зорьсонюм. Тосонцэнгэлээс эхлэн бага зэрэг хүйтний эрч чангарсан ч өвлийн хүйтнийг яаж гүйцэх билээ. Өдөртөө цас нь хайлмагтан шалбаагтана. Шөнөдөө хөлдөж мөстөнө. Хөдөөд төлийн дуу цангинаад, хэн хүнгүй л дор бүрнээундарсан их ажилтай сууна. Архангай аймгийн Цахир сумаас өглөө 06:00 цагтгарч давхисаар үдээс өмнө 10:30 орчим Идэр суманд очив. Сумын нутгийнудирдлагын ордны үүдээр хүмүүс холилдоно.

Удирдлагуудтай уулзахаар хотоос хэвлэлийнхэн очжээ. Хэсэг хугацааны дараа сумын Засаг дарга болон Тамгын газрын даргатай уулзсан юм. Болсон явдлын талаар тэдний байрсуурийг сонирхлоо. Сумын удирдлагын зүгээс хуулийг хэрэгжүүлэх үүднээс тушаал шийдвэр гаргаснаа тайлбарлалаа. Талийгаач “С.Т”-гажлаас чөлөөлөх шийдвэрийг Тамгын газрын дарга Д.Батчулуун гаргасан байна. Тэрээр “Ийм зүйл тохиолдсонд гүнээ харамсч байна. Бидний хувьд эмгэнэлтэй явдал боллоо. Уг нь Төрийн албаны төв зөвлөлийн 90 дүгээртогтоолыг үндэслэн энэ томилгоог хийсэн. Миний өмнөх Тамгын газрын дарга энэ ажлын байрыг зарлуулахаар аймгийн төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасны дагуу төрийн албаны шалгалт зарласан байдаг юм. Тус шалгалтад гурван хүн орсноос гуравт нь талийгаач “С.Т” орсон юм билээ. Ингээд төв зөвлөлөөс Н.Нямжавыг ажилд томилох шийдвэр ирсэн ч тухайн үеийн дарганар “С.Т”-г ажилд томилсон байдаг. Ингээд шалгалтад нэгээр гарсан Н.Нямжавын гомдлын дагуу аймгийнсалбар зөвлөлөөс ирсэн албан бичгийг үндэслэн томилгоо хийх тушаалыг гуравдугаар сарын 14-нд гаргасан” хэмээн тайлбарлалаа. Төрийн албаны тухай хуулийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэжзаасан байдаг. Энэ дагуу томилгоо хийсэн ажээ.

Тиймээс хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэдгийг ЗДТГ-ын дарга Д.Батчулуун хариуцлагатайгаар мэдэгдлээ. Харин энэхүү 90 дүгээр тогтоолд дөрвөн зүйлийн заалтыг дурьдсан атал хоёр дахийг нь үндэслэл болгосон нь буруу шийдвэр байсныг Идэр сумын иргэн Б.Цэнгэл хэлсэн юм. Түүний тайлбарлаж буйгаар хамгийн өндөр оноо авсан хүнийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч гурав дахь хэсэгт нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг нягтлахыг заасан байна.

Гэтэл энэ заалтыг харгалзаж үзэлгүй ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийсэн хэмээн сумын удирдлагуудыг буруутгаж байгаагаа хэлэв. Учир нь одоо томилогдсон Н.Нямжавын нөхөр Д.Болдбаатар нь сумын Засаг даргын орлогч, Санхүүгийн албаны даргаТ.Сэлэнгэтэй эгч дүүсийн хүүхэд, бүр сайн ярьвал Засаг дарга Х.Баярмаатай ураг төрлийн холбоотой гэв. Тиймээс Тамгын газрын дарга асан Ж.Мэндбаяр аймгийн төрийн албаны салбар зөвлөлд “Н.Нямжав нь Санхүүгийналбаны дарга Т.Сэлэнгэтэй төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, талийгаачийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна. Тиймээс тодорхой зөвлөмж, чиглэл өгөхийг танай байгууллагаас хүсч байна” гэсэн хүсэлтийг хүргүүлснийг баримтаар харууллаа. Харин Завхан аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга П.Мөнхзаяа “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэхалбан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол хориглоно.

Харин сумын санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Тамгын газрын даргын шууд удирдлагад ажиллах учраас Санхүүгийн албаны даргатай ашигсонирхлын зөрчил үүсэхгүй” гэв. Өөрөөр хэлбэл, Төрийн сангийн мэргэжилтэн хөрөнгө мөнгө захиран зарцуулахбуюу нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаггүй. Засаг даргын орлогч болон санхүүгийн албаны даргатай хамааралгүйаж. Төрийн сангийн мэргэжилтэн бол Төрийн захиргааны албан тушаалтан тул Төрийн албаны тухай хуулиар эрхзүйн байдлыг нь тодорхойлох бөгөөд түүнийг томилдог, чөлөөлдөг, ажлын үр дүнг нь тооцдог буюу шууд захирагдах, шууд хяналт тавих албан тушаалтан нь Тамгын газрын дарга байна. Санхүүгийн албаны дарга төсвийн мэргэжилтэн, нягтлан бодогч нараа мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зохицуулалтыг Засгийн газрын тогтоолд заажээ. Ер нь “ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хамаарал бүхий этгээд” гэж хуульд заасан байна. Үүнээс харвал сумын Засаг даргын орлогч болон санхүүгийн албаны дарга нь төрийн сангийн мэргэжилтэнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй хэмээн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл албан бичиг хүргүүлсэн аж.

Ингээд өнгөрсөн сарын 14-нд Тамгын газрын дарга Д.Батчулуун төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.6-г үндэслэн Б-02 тоот тушаал гаргасан байна. Тушаал гарахаас өмнө ирсэн бичиг баримтыг талийгаачид танилцуулж байжээ. Тухайн үед амьдралын зовлон, жаргалыг ярьж байсан ч албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй хэмээнтэрээр хэллээ. Гэсэн хэдий ч хуулийн дагуу шийдвэр гарч байгаа учраас талийгаач “Би ажлаа өгөх нь зөв юм байна” гэж ярьж байсан тухай мэдээллээ. Тэрээр “Миний хувьд хуулийн дагуу тушаал гаргасан. Хууль, шүүхийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой дүгнэлт, шийдвэр гаргах болов уу. Ер нь хууль, шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутган олон нийтийг хамруулан улстөрүүлж байгаад харамсч байна” гэв. Талийгаач нь улсад 28 жил тасралтгүй ажилласан байна. Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагч байсан бөгөөд өнгөрсөн 2015 оноос төрийн жинхэнэ албан хаагч болсон ажээ.

Өнгөрсөн лхагва гаригт Завхан аймгийн Идэр сумын иргэд удирдлагуудынхаа буруу шийдвэрийн улмаас төрийн албан хаагч амиа алдсан хэмээн буруутгаж огцрохын шаардан жагсаал зохион байгуулсан байна. Энэ үеэрээ “Манай намын гишүүн, туршлагатай боловсон хүчнийг намын харъяалалаар ялгаварлан ажлаас халах хууль бус шийдвэр гаргасан тухай” жагсаалд оролцсон МАН-ын гишүүд хэлж байсан аж. Харин үүнийг зарим эх сурвалжүгүйсгэн төрийн жинхэнэ албан хаагч намын харъяалалгүй байх ёстой. Тиймээс байдлыг хурцатган шоудаххэрэггүй гэдгийг сануулж байв. Ер нь сумын иргэд хэтэрхий намчирхал, улс төржилтөөс үүдэн хүний амь нас хохирсонд харамсч буйгаа хэлж байлаа. Мөн нутгийн иргэд айдастай байгаагаа нуусангүй.

Тухайлбал, энэ нутгийн иргэн Г.Ариунаа “Талийгаачид ийм явдал тохиолдсонд үнэхээр харамсч байна. Би ч бас өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлаасаа халагдсан. Миний хувьд Ус цаг уурын газарт Усны харуулын ажил эрхэлдэг байсан. Би төрийн албанд 10 жил ажилласан ч намын харъяалалаар ажлаасаа халагдсан гэж боддог. Би ардчилалыг дэмждэг. Мэдээж ажлаасаа халагдах нь тийм ч таатай зүйл биш. Сэтгэл санааны хувьд ч асар хүнд тусдаг юм билээ. Нөгөө талаар манай сумын иргэд хэтэрхий улстөрждөг. Жагсаал цуглаан хийж байгаа нь хэтэрсэнзүйл гэж бодож байна” гэв. Мөн талийгаачийн найз С.Отгонбилэг “Өчигдрийн /2017.03.29/ жагсаалд иргэний хувьд, найз нөхрийн хувиар идэвхтэй оролцсон. Цаг цөвүүн болсны илэрхийлэл гэж харж байна. Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо. Хамгийн гол нь ажлын байрны дарамт шахалтаас ийм байдал үүслээ. Талийгаачийнамьдрал тийм ч сайн биш. Цаашид өөр олон хүнийг ажлаас нь халахаар төлөвлөж байгаа тухай хүмүүс ам дамжин ярьж байгаа учраас дахиж ийм муу зүйл гаргахгүй байх үүднээс цуглаанд оролцсон. Би  талийгаачтай хамт ажилладаг байсан. Төлөв даруу зантай,  нийтэч хүн байсан” гэв.

Талийгаач нөхөр хоёр охинтой бөгөөд амьдралын боломж тааруухан гэдгийг зарим эх сурвалж хэлж байсан. Гэхдээ банкинд өртэй байсан нь амиа хорлох шалтгаан болоогүй байх хэмээн найз, нөхөд нь ярьж байсан юм. Тэд суманд улстөржилт, намчирхал хэрээс хэтэрсэн. Магадгүй нэр усаа хэлээд ярилцлага өгвөл дам хамааралтай хүмүүсийг ажлаас халж мэднэ гэх болгоомжлол байгаагаа нуусангүй.  Талийгаач эмэгтэйн нөхрийг Ш.Батбаатар гэхбөгөөд хааяа модонд явдаг, тогтмол орлогогүй.

Харин том охин нь гэр бүлтэй болж тусдаа гарчээ. Бага охин нь нийслэлд оюутан юм байна. Энэ гэр бүлд ажил хийж амьдралаа авч явдаг ганц хүн нь талийгаач байсан байна. “С.Т” амиа егүүтгэхийн урд өдөр нь аймгийн төв орж шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах тухайгаахүмүүстэй ярилцаж байгаад ирснийг түүний том охин Б.Мипан хэлсэн юм. Харин түүний төсөөлж байснаас арай өөр шийдвэр гарах магадлалтай гэдгийг сонссон талийгаач ийм сонголт хийсэн байж магадгүй хэмээн ах дүү нар нь хэлж байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандлаа гэхэд ялах магадлал 50:50 хувьтай байх боломжтой гэсэн тайлбарыг хуульчаас сонссон хэмээн эх сурвалж хэлсэн юм.

Түүнчлэн төрийн албан хаагчдийг ээлж дарааланхалах жагсаалт гарч байсныг мэдсэн тэрээр өөрийнхөө амиар дохио өгөхийг хүссэн болов уу хэмээн нутгийн иргэдхэлж байна. Харин албаныхны хэлж буйгаар хууль хэрэгжүүлж ажилласан. 2015 онд болсон шалгалтын дүнг үндэслэн Завхан аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирсэн бичгийг үндэслэн энэ шийдвэрийггаргасан гэдгээ хэллээ. Харин энэ шийдвэр нь хүний амь эрсдэхэд нөлөөлсөн гэж үзэхгүй байгаагаа ч мөн хэлсэн юм.

Энэ хэргийг шүүх прокурорын байгууллага шалгаж байгаа учраас дүгнэлт гарахыг хүлээж буй. Гэхдээ хэннэгнийг буруутгахаас илүүтэй бодит явдал юу болсон бэ гэдгийг олон нийтэд нутгийн удирдлагууд болон иргэдийн байр сууриар хүргэхийг зорьлоо.