Жил бүрийн хаврын дунд сарын энэ /ханш нээх/ өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас холгүй орших "ЭЭЖ МОД"-ыг зорих нутгийн болон бусад төв суурин газраас зорих зочид гийчид, сүсэгтэн олон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэсдэг билээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.

 

"ЭЭЖ МОД"-ЫГ ЗОРИХ ИРГЭД, ЖОЛООЧ НАРТ ЗӨВЛӨЖ БАЙНА


1. Хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний сахилга, соёлыг чанд сахин оролцоно уу.



2. Олон нийтийг хамарсан арга хэмжээний үед сүсэгтэн олон, иргэд тээврийн хэрэгсэл болон байрлаж буй байрнаасаа эд зүйлээ алдах, суйлуулах зэрэг халдлагад өртөхөөс сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна.