“Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэйөдөрлөг БСШУСЯ-ны харъяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд саяхан зохион байгуулагдсан. Өдөрлөгийн үеэр эцэг, эхчүүдболон элсэгчдэд зориулсан зөвлөгөө мэдээллийгөгч, элсэгчдээс ирсэн зарим өргөдөл гомдлыггазар дээр нь шийдвэрлэж байв.

Мөн элсэгчдийг бүртгэх, “Мэргэжил сонголт-ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйлс” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулсан нь эцэг, эхчүүдэд олон талын мэдээллийг өгсөн чухал үйл явдал байв. ЭЕШ-ын урьдчилсан сорил шалгалтыг авч, дүн оноог газар дээр нь танилцуулсан нь төгсөх ангийханы сонирхлыг татаж байсан юм.

Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар  ангийг төгсч байгаа 37 мянга гаруй сурагч бий. Үүн дээр гадаадад ерөнхий боловсролын сургууль төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч шалгалт өгөх урьдчилсан тооцоо бийгэдгийг албаныхан хэлж байв. Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс  элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодрууллаа. 

 

ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ АВААГҮЙ ЭЛСЭГЧИД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

 

-”Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” өдөрлөгт хүүхдүүд хэр идэвхтэй хамрагдав?

-БҮТ-өөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа шалгуулагчиддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүүөдөрлөгийг зохион байгуулсан. Төвийн зургаан дүүргийн сурагчид хамрагдснаас урьдчилсан тооцоогоор 6000 орчим шалгуулагчид хамрагдлаа.

-Элсэгчдэд дуулгах шинэ мэдээлэл цөөнгүй байна. Энэ жилийн элсэгчид шалгалтын дүнгээ шууд харахболомжтой гэх юм. Энэ талаар мэдээлэл дуулгаач?

 -Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь элсэгчдэд ил тод нээлттэй байх зорилгоор шалгалтаа өгмөгцөө дүнгээ харахболомжийг бүрдүүлсэн. Учир нь өмнө нь шалгалтын дүнгээ 14 хоногийн дараа мэддэг байсан бол энэ удаа бидшалгалтын  дүнгээ  шууд харах боломжтой шилэн технологийг нэвтрүүлсэн.

-Нийслэлийн сургуулиудад ЭЕШ-тай холбоотой сургалт зохион байгуулж байгаа. Явц нь ямар байгаа вэ. Мөн иргэний үнэмлэхээ аваагүй элсэгчид яаж бүртгэлээ хийлгэх вэ?

-Сургуулиудаар ЭЕШ-тай холбоотой сургал­туудыг зохион бай­гуулж дууссан. Иргэний үнэмлэхээ аваагүй элсэгчид төрсний гэрчилгээний лавлагаагаар бүртгүүлж болно. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.