Төрийн өндөр алба хаагчдын цалин хангамж тансаг амьдралын талаар зүүд зэрэглээ шиг мэдээллүүд хөвөрсөөр, хариуд нь олон нийт “бид яаж амьдраад байгаа юм бэ” гэж халагласаар удлаа.

Төрийн, тодруулбал ард түмний өмчийг хумсалдаг хулгайчуудтай тэмцэх арга барагдсаар. Харин шударга бусыг үл тэвчих хэсэг залуус “Манай даргын машин” гэдэг челленж эхлүүлжээ. Нэгэнт Төрийн өмчийн хороо, яам, Засгийн газар нь “дийлэхгүй” байгаа дарга нарын тансаглалыг баримтжуулж, түүний эсрэг тэмцэл өрнүүлэхэд энэхүү аян эхлэл нь болно гэж тэд үзсэн байна. Сүүлийн үеийн мэдээллийн баатар болоод байгаа Х.Бадамсүрэн захирлын 01 тоот тушаалдаа гарын үсэг зурж, 300 саяар авсан Lexus 570 машины зургийг Эрдэнэтээс ирүүлсэн юм. Өмнөх захирал Ц.Даваацэрэн нь жил гаруйн өмнө худалдан авсан “жийпээ” үлдээсээр байтал шинэ захирлын шийдвэрлэх зайлшгүй чухал анхны ажлын үр дүн болсон автомашиныг та бүхэн харж байна. Төрийн өмчөөр тансагласан хэн ч бай, шударга залуусын дурангаас зугтаж чадахгүй. Та бүхэн энэхүү челленжид нэгдээрэй.

 

Э.Бат