Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2013 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:


Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор Идэр, Тэс голын Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус хүйтэн, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж , явган шуурга шуурнg.  Салхи хойноос секундэд
7-12 метр. 5-7 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна