Хослолоор гангардаг, бизнесмэн бяцхан боссын тухай өгүүлэх The boss baby кино "Өргөө" кино театрын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд авъяаслаг бяцхан жаалууд оролцож бүжиг, дуу, төгөлдөр хуурын тоглолтоор бэлэг барьсан юм. 

The boss baby киноны нээлтэнд ирсэн бяцхан боссуудынхаа дунд бүжгийн тэмцээн зохион байгуулж, хамгийн авъяаслаг бүжигчин хүүхдүүдийг тодруулан шагнал гардууллаа

Киноны нээлтэнд ирсэн хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй баяртай байна хэмээн ярьсан юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлж, уран бүтээлээрээ бэлэг барьсан М.Сүлд:

-IMax кино театрын доторх байдал, цэвэр орчин их гоё санагддаг. Тоглоомууд дээр нь тоглож үзсэн. Гоё юм байна лээ.

-The baby boss киноны нээлтэнд оролцож төгөлдөр хуур маш гоё тоглож үзүүллээ. Сэтгэгдэл ямар байна?

-Маш гоё байна. Нээлт гоё боллоо.

-Нээлтийн үйл ажиллагаан дээр төгөлдөр хуурын тоглолтоор бэлэг барьсанд баярлалаа. Мундаг тоглодог юм байна.

-Баярлалаа

Нээлтийн үйл ажиллагаанд оролцогч Н.

Нээлт таалагдсан уу?

Таалагдлаа. Хөгжилтэй байлаа.

The boss baby киногоо үзэж амжсан уу?

Одоо үзэх гээд хүлээж байна.

Өмнө нь Өргөө IMax-д кино үзэж байсан уу? Юу нь илүү таалагдаж байна?

Imax-д кино үзэж байсан. Дотор орчин, суудал нь ёстой гоё юм байна лээ.

Нээлтэнд оролцогч Д.Пүрэв-Очир:

The boss baby киногоо үзэж амжсан уу? Киноны нээлт ямар санагдав?

Одоо үзэх гэж байна. нээлт маш их таалагдлаа.

Өмнө нь IMax-д кино үзсэн үү?

Өмнө нь хуягт сүнс киног үзсэн. Imax-ын дэлгэц нь кино үзэхэд үнэхээр гоё санагдсан. Бас дотор, гадаад орчин нь орчин нь гоё санагддаг.

Бяцхан бизнесмэн жаал хэрхэн компани байгуулж, гэнэтхэн дүүтэй болсон түүний ахад ямар адал явдал, хөгжилтэй явдлууд тохиолдохыг үзэгч та бүхэн The boss baby киноноос "Өргөө"-гийн дэлгэцээр, боссуудаа дагуулан ирж хамтдаа үзэж сонирхоорой.