МАН-ын Засгийн газраа огцруулах гээд завгүй, харин Ерөнхий сайд нь ОУВС-гийнхний өмнө амлалтаа биелүүлчих гээд тавгүй л суугаа бололтой. Учир нь эрх баригчид мэргэжлийн гэх тодотголтой Засгаа унагахаар мэргэшсэн аргаа хэрэглэж, хэдэн талаас нь хэмлэж, хэрэгтэй хэрэггүй шалтаг тооцсоор сууна. Харин Засгийн тэргүүн Ерөнхий сайдынхаа суудалд хэр удаан тэсэх бол.

 

Ж.Эрдэнэбатын сайдынх нь суудлаас буулгах асуудал ганц өнөөдөр сөхөгдсөн асуудал биш аж.  Засгийн газрын тэргүүнээр томилогдоод удаагүй байхад л “Эрдэнэт”-ийн асуудлаар шахалт үзүүлэн, ил, далдаар оролдож эхэлжээ. Үүний дараах нь Олон улсын валютын сантай хамтрах асуудал яригдаж,  мөн л энэ талаар гишүүд хэл амаа билүүдэж, хурцалж эхэлсэн ч нам эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байсан учраас арга буюу хүлээн зөвшөөрч, зарим нэг хүмүүсийн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болох мөрөөдөл л талаар болсон  байна.

 

...зарим нэг хүмүүсийн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болох мөрөөдөл л талаар болсон  байна.

Асуудал хэсэгтээ намжиж байтал УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” гэх үг хаяж эхэлсэн нь дайсны талын гишүүдэд “амттай өгөөш” болж. Үнэндээ Засаг өөрийнхөө мэхэнд өөрсдөө орчихоод буй.  УИХ-ын гишүүдээс 700-800 тэрбумын төгрөгийн төсөвтэй 7 төрлийн концессын гэрээг  нуусан нь илэрч, улмаар эдгээр гэрээд зарим хөрөнгөтөнгүүдийн лобби орсон байгаа нь заримдагуудын дургүйг хүргэх шалтгаан болсон юм.

 

Тодруулбал МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн байна.  Ц.Нямдорж гишүүн Ерөнхий сайдыг  “Чи бол аймгийн Засаг дарга” гэсэн бол, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нямдорж гишүүнээ, та Засгийн газрын ажлыг хийлгэ. УИХ-ын дарга болох гэж өдөр шөнөгүй хүн бүртэй үг сөрж, албан тушаалын төлөө юм болгон руу ингэж үсчиж ороод байгааг чинь Монголын ард түмэн мэднэ” хэмээн хариуг нь барьжээ.

 

Ж.Эрдэнэбат “Нямдорж гишүүнээ, та Засгийн газрын ажлыг хийлгэ. УИХ-ын дарга болох гэж өдөр шөнөгүй хүн бүртэй үг сөрж, албан тушаалын төлөө юм болгон руу ингэж үсчиж ороод байгааг чинь Монголын ард түмэн мэднэ.

Гэхдээ үүний цаана бас нэгэн учир бий аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим УИХ-ын гишүүдийнхээ бизнесийн хаажээ. УИХ-д хоёр янзаар бизнесийнхэн шургалдаг. Нэгдүгээрт өөрсдийнхөө бизнесийн орчныг цэвэрлэх гэж. Өөрөөр хэлбэл улсын нэр барьж, санхүүгээ зузаатгах. Хоёрдугаар аль ашигтай салбартаа хувийнхаа компанийг ногоон гэрлээр оруулах гэж. Өнөөгийн нөхцөлд нүүрс шиг ашигтай наймаа гэж үгүй. Тиймдээ ч энэ салбарт гар дүрсэн, ашиг сонирхолтой цөөнгүй хэдэн УИХ-ын гишүүд бий. Гэтэл тэдний мөнгө олох гарцыг мань хүн хаажээ. Уурссан гишүүд бухимдалаа Засгаа унагааж тайлахаар шулуудчихсан яваа бололтой.

 

Ууртай гишүүд дээр төсвийн тодотголд өөрсдийн тойрогтоо хийх ажлаа оруулж чадаагүй гишүүд ч нэмэгдэж байгаа сурагтай. Тэгэхээр Засаг унах шалтгаанаа өөрсдөө бий болгож, өөрсдийнхөө эсрэг дайн дэгдээхэд хүрсэн байна.

Ууртай гишүүд дээр төсвийн тодотголд өөрсдийн тойрогтоо хийх ажлаа оруулж чадаагүй гишүүд ч нэмэгдэж байгаа сурагтай. Тэгэхээр Засаг унах шалтгаанаа өөрсдөө бий болгож, өөрсдийнхөө эсрэг дайн дэгдээхэд хүрсэн байна.

 

МАН-ыхан дунд хувьд албан тушаалд сонирхолтой, УИХ-ын гишүүнийхээ дөрвөн жилийг албан тушаалын дэвшилттэйгээр дуусгах сонирхолтонгууд цөөнгүй бий. Өөрсдийгөө шүүмжилж, АН-ынхантай зэрэгцээд муулаад эхэлчихсэн гарууд хэвлэлийн хуудсаар дүүрэн. Үүнээс харахад МАН-ынхны хоёрдугаар ээлжнийхэн хоолоо нэхэж эхэлсэн бололтой. Өлсгөлөн чононууд өлөө юугаар ч дарахаас сийдэггүй. Тэр нь улс орны амь амьдралтай холбоотой, үхэх сэхэх асуудал байсан ч үл огоорох биз. 

 

24tsag.mn