Т.САЙХАН

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдөр тохиож байна. Түүний дурсгалыг хүндэтгэн төр, засгийн тэргүүнүүд, Ардчилсан намын гишүүд, С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, дүү С.Оюун болон төрөл төрөгсөд, журмын нөхөд, иргэд хөшөөнд нь цэцэг өргөлөө. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд С.Оюун, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батзандан, “Зориг” сангийнхан, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирсэн юм.

Цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны ах С.Баяр “Бид өнөөдөр энэ хөшөөнд уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. Цэцэг өргөх ёслолд оролцсон С.Зоригийн үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг олон “Хэрэг илрээсэй” гэдэг үгийг л хэлдэг байв. Харин өнөө жил С.Зоригийн амийг хөнөөсөн этгээдүүдийг баривчлан хорьж, ял сонсгоод буй. Гэсэн ч захиалагчийг нь олж тогтоогоогүй тохиолдолд бид хэргийг илэрсэнд тооцохгүй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn